Хамтын Ажиллагааны Тусгал 

Бидний тухай

Хамтын Ажиллагааны Тусгал (ХАТ) нь хөдөө орон нутагт жижиг үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, зах зээлийг өргөтгөх, ажил хэрэгч хүмүүсийн хамтын хүчийг нэгтгэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий холбоо,  Хөгжлийн Дэмнэл ТББ - ын хөтөлбөр болно.

Гишүүдийнхээ урласан гар урлалын бүтээгдэхүүнийг гадаад дотоодын зах зээлтэй холбож үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд туслах, төвлөрсөн үйлчилгээ, зах зээлээс хол, Монгол орны уудам нутагт тархан суурьшсан ажил хэрэгч эмэгтэйчүүдийгээ илүү хамруулах зорилготой. 

Мөн Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд байрлах дэлгүүртээ худалдан борлуулахаас гадна  Онлайн дэлгүүр -ээрээ дамжуулан олны хүртээл болгож байна.

 

Манай дэлгүүрээр зочлоорой!

Гишүүнчлэл

Манай холбооны гишүүд:  

 

- бүтээгдэхүүнийхээ чанар стандартыг сайжруулах, гадны зах зээлд танилцуулах

- хийсэн бүтээлээ завсрын нэмэгдэл өртөггүйгээр хэрэглэгчдэд хүргэх

- бизнесийн хамтрагч олох

- сургалт арга хэмжээнд нэгдэх

- онлайн дэлгүүрээрээ өөрийн урласан болон өөртөө илүү байгаа бүтээгдэхүүнээ борлуулах

- гишүүдийн хооронд үйлчилгээ үзүүлэх, авах

- хамт аялах зэрэг боломжтой.

Хэрэв та бидэнтэй нэгдэхийг хүсвэл бүртгүүлээрэй!

Нэр
Хаяг
Утасны дугаар
Насны ангилал

 ХАТ бүлгүүд

ХАТ - бизнес

Улаанбаатар

Дэлгэр

Дундговь аймаг, Цагаандэлгэр сум

Дархан

Дархан - Уул аймаг

Мяндас

 Увс аймаг Цагаанхайрхан сум

Аялал